“Ээж болсон эх орон чинь дуудаж байна” хөшөөг сэргээн засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

“Ээж болсон эх орон чинь дуудаж байна” хөшөөг сэргээн засварлаж байна

“Ээж болсон эх орон чинь дуудаж байна” хөшөөг сэргээн засварлаж байна

ОХУ-ын Волгоград хотын Мамаевын өндөрлөг дээр сүндэрлэдэг дэлхийн хоёрдугаар дайнд зориулсан дурсгалын цогцолборыг сэргээн засварлаж байна.

“Ээж болсон эх орон чинь дуудаж байна” нэртэй энэ цогцолбор дэлхийн хоёрдугаар дайнд зориулсан Оросын том цогцолборын нэг юм.

Эхний ээлжинд цогцолборын гол хөшөө болох сэлэм барьсан эмэгтэйн баримлыг олон жилийн тоос шорооноос нь цэвэрлэж, гэрэлтүүлгүүдийг сольсон байна. Хөшөө олон газраа цуурч, хагарсан байгааг одоо засварлаж байгаа ажээ. Хамгийн гол эвдрэл нь бараг 13 м шахам урт цуурсан байгааг засахад сэргээн засварлагчид гол анхаарлаа хандуулж байна.

Цогцолборын сэргээн засварлахад зориулж Холбооны төсвөөс 670 сая рубль гаргаж байгаа юм. Засварыг ирэх жилийн дөрөвдүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөгөө гаргажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж