Үндсэн хуулийг хүүхдүүдэд зураг, шүлгээр тайлбарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг хүүхдүүдэд зураг, шүлгээр тайлбарлажээ

Үндсэн хуулийг хүүхдүүдэд зураг, шүлгээр тайлбарлажээ

ОХУ дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан Үндсэн хуулийг зураг, шүлгээр хялбаршуулан тайлбарласан хувилбарыг бэлдэж байгаа тухай “Стратегия будущего” сан мэдээллээ.

“Хүүхдийн Үндсэн хууль” хэмээн нэрлэж байгаа энэ хувилбарыг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байгаа юм. Төслийн санаачлагч “Стратегия будущего” сан юм.

121 хуудас бүхий тайлбар номд Үндсэн хуулиас гадна голлох хуулиудыг мөн багтааж байгаа хэмээн сангийн тэргүүн Антон Семикин хэллээ. Тэрбээр иргэдэд хууль эрх зүйн наад захын мэдлэгийг багаас нь суулгах шаардлага байгаа учраас энэ төслийг санаачилжээ. Ийм тайлбар ном бэлдэж, хичээлийн хөтөлбөрт оруулах шаардлага байгаа талаар олон жил яригдсан юм.

Холбооны зөвлөл болон Үндсэн хуулийн шүүх энэ санаачилгыг дэмжиж байгаа юм.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж