Самсунг Galaxy Note 10, Galaxy Note 10+ ухаалаг утсаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Самсунг Galaxy Note 10, Galaxy Note 10+ ухаалаг утсаа танилцууллаа

Ухаалаг утасны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Самсунг компани Galaxy Note 10 болон Galaxy Note 10+ гэсэн шинэхэн загварын ухаалаг утсаа олон нийтэд танилцууллаа. Galaxy Note 10 болон Galaxy Note 10+ ухаалаг утсыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ өчигдөр /2019.08.08/ Нью-Йорк хотод болжээ.

Шинэ загварын ухаалаг утас худалдаанд гаргаснаар Самсунг компанийн ашиг орлого сайжирна хэмээн Bloomberg агентлаг үзжээ. Тус компанийн ашиг орлого энэ оны хоёрдугаар улиралд 42 хувиар буураад байгаа юм.

Note 10+  нь өнгөрсөн жилийн Note 9 шинэчлэгдсэн загвар бол энгийн Note 10 нь өмнөх загвараа бодвол хамаагүй жижигхэн хувилбар аж.

Шинэ загварын ухаалаг утсыг бүрэн цэнэглэхэд ердөө 30 минут л шаардлагатай гэнэ. Мөн электрон үзэгтэй бөгөөд гурван төрлийн камертай. Өмнөх загваруудаа бодвол шинэчлэгдсэн Galaxy Note 10 болон Galaxy Note 10+ загварт чихэвч нь USB-C оролттой байх ажээ.

Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж