Авлига авахыг шаардсан шантаажлагч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Авлига авахыг шаардсан шантаажлагч хэн бэ?

Авлига авахыг шаардсан шантаажлагч хэн бэ?

Оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхантай холбоотой шинэ дуулиан дахин дэгдээд байна. Учир нь тэрбээр дээрх авлигыг аргагүйн эрхэнд авсан гэж мэдэгдээд буй юм. Нэг ёсны хэн нэгэн түүнийг дээрх авлигыг авахыг шаардсан болж таараад байгаа.  Иймээс хуулийнхан Н.Баярсайханыг шантаажилж төрийн албыг авлигажуулсан шантаажчин хэн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй болсон.

Хэдийгээр УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан нарт шүүхээс 40  сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн ч Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзэх боломж нээгдэх юм. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдийг хясан боогдуулах замаар авлига өгөхөөс аргагүйд хүргэж, төрийн албыг түрийвчээ зузаатгах хэрэгсэл болгон хувиргасан хүн нь хэн бэ гэдгийг тогтоох нь АТГ-ын авлигын сүлжээг илрүүлэх нэг сэжүүр болно.

МАН Засгийн эрхийг авсны дараа буюу 2016 оны есдүгээр сард Н.Баярсайхан нь МХЕГ-т ажилд орсон бол тухайн үед тус газрын даргаар Н.Цагаанхүү томилогдсон байжээ. Хуулиараа МХЕГ нь Шадар сайдын албанд харьяалагддаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж