Монгол улс тэмээн уралдааны холбооны гишүүн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Монгол улс тэмээн уралдааны холбооны гишүүн болжээ

Монгол улс тэмээн уралдааны холбооны гишүүн болжээ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон Азийн тэмээн уралдааны холбоог үүсгэн байгуулах анхдугаар хурал өнгөрөгч сард болжээ. Тус хуралд 12 улсын төлөөлөл оролцож, Азийн тэмцээн уралдааны удирдах байгууллагыг үүсгэн байгуулсан байна. Монгол Улсаас Монголын тэмээн соёл, уралдааны холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж, дэд ерөнхийлөгч Б.Чандмань нарын төлөөлөл албан ёсны уулзалтад оролцож, хоёр бөхтэй тэмээг хамгаалах, уралдааныг өргөн цар хүрээтэй зохион байгуулах талаар саналаа хэлжээ.

Хурлын үеэр Азийн тэмээн уралдааны холбооны Удирдлагын багт ажиллах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Б.Чандмань сонгогдсон байна. Олон улсын тэмээний уралдааны холбоо нь 2018 онд Саудын Араб улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улс үүсгэн байгуулагч 14 улсын нэг болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж