Нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 /Баруун туруун-10-р хороолол/ чиглэлийн үйлчилгээ түр хугацаагаар саатаад байсан билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дээрх чиглэлийн үйлчилгээг явуулж эхэлсэн байна.
Өнгөрөгч өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас ХО:13 чиглэлийн үйлчилгээ түр тасарсан. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автсанаас нийтийн тээвэр явах боломжгүй болсон юм. Улаанбаатар зам, засвар арчлалтын газраас шуурхай арга хэмжээ авч автозамыг засаж, ХО:13 чиглэлд нийтийн тээвэр явах боломжтой болжээ.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ