Хонгконгод хар, цагаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулжээ | News.MN

Хонгконгод хар, цагаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Хонгконгод хар, цагаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулжээ

Хонгконгод хар, цагаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг анхааруулжээ

Эх газрын Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцэж буй Хонгконгчуудын тэмцэл үргэлжилсээр байна.  Үүнээс үүдэн өнөөдөр өглөөний /2019.08.08/ 07.00 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байгаа аж.

Жагсаал цуглаан ийнхүү намжихгүй байгаа тул иргэдийг жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, гадаадын болон дотоодын иргэд аль болох хар, цагаан өнгийн хувцас өмсөхгүй байхыг Консулын газраас зөвлөжээ. Мөн Хонконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа. Иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж үүрийн 4.00 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагдаад байна.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш олон нийтийн дэг журам зөрчсөн хэргээр нийт 420 хүнийг баривчилсан гэж Хонконгийн Цагдаагийн газраас мэдэгдээд байгаа билээ. Мөн Хятадын эрх баригчдын зүгээс жагсаал цуглаан энэ хэвээр үргэлжилж, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байх юм бол цэргээ байршуулж, эмх замбараагүй байдлыг хүчээр дарж болохыг анхааруулсаар байгаа юм.  Хууль бусаар жагсаал зохион байгуулж, үймээн самуун дэгдээсэн, цагдаагийн биед халдсан, нийгмийн хэв журмыг зөрчсөн болон бусад гэмт хэрэгт холбогдуулан 16-74 насны 420 хүнийг баривчилсан аж.

Эх сурвалж: GULFNEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж