Оросын дасгалжуулагч Азичуудыг гадаад төрхөөр нь доромжилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Оросын дасгалжуулагч Азичуудыг гадаад төрхөөр нь доромжилжээ

Оросын дасгалжуулагч Азичуудыг гадаад төрхөөр нь доромжилжээ

ОХУ болон Өмнөд Солонгосын гар бөмбөгийн шигшээ багийнхан өнгөрсөн долоо хоногт Токио 2020 олимпийн наадмын эрхийн төлөө тогложээ. Уг тоглолтод ОХУ-ын шигшээ баг 3:2-оор ялж, Токио 2020 наадамд оролцохоор шалгарсан юм.

Харин тэмцээний дараа ялалтын баяраа тэмдэглэхдээ Оросын шигшээ багийн туслах дасгалжуулагч, Сержио Бузато нүдээ жартайлгаж зургаа авхуулжээ. Энэ нь Ази төрхтэй хүмүүсийг доромжилсон үйлдэл хэмээн үзэж Өмнөд Солонгосын гар бөмбөгийн холбоо ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн гаргасан үйлдлийг эсэргүүцэн гомдол гаргасан байна. Гомдлыг Олон улсын Гар Бөмбөгийн Холбоо FIVB болон Оросын Гар Бөмбөгийн Холбоонд илгээсэн гэнэ. Өмнө нь мөн 2017 онд Өмнөд Солонгосын багтай хийсэн нөхөрсөг тэмцээний үеэр Колумбийн хөлбөмбөгчин Эдвин Кардона дээрхтэй адил үйлдэл гаргаж FIFA-гаас сануулга авч байсан гэнэ.

Эх сурвалж: RT

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж