Япон багш нар “Ажлын дасгалжуулагч” бэлтгэх сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Япон багш нар “Ажлын дасгалжуулагч” бэлтгэх сургалт явуулж байна

Япон багш нар “Ажлын дасгалжуулагч” бэлтгэх сургалт явуулж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооноос санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/тай хамтран “Ажлын дасгалжуулагч” сургалтыг зохион байгуулж байна. ХБХХЕГ-ын хурлын танхимд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байран дээр нь дадлагажуулах, ажлын байрны тохируулга хийх “Ажлын дасгалжуулагч” бэлтгэх анхан шатны сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд маргааш өндөрлөнө. Уг сургалтыг Япон улсын “Емповермент Окинава” Төрийн бус байгууллагын хоёр багш удирдан явуулж байна. Япон улсаас “Хүсэл мөрөөдлийн их газар”-ын төвийн дарга Үрасаки Како, Наоши Тамамото нар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд хэрхэн авах, дадлагажуулах талаар сургалтыг удирдан зааж, туршлага, ур чадвараа хуваалцаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо байгуулагдаад 20 жил болжээ. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдүүдэд үйлчлэх эцэг, эхчүүдийг мэдээллээр хангах, сургах, чадваржуулах үйлчилгээг хүргэдэг байна. Сүүлийн гурван жилд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулах сургалтыг олон улсын байгуулагын тусламжтайгаар зохион байгуулж иржээ.

“Эцэг, эхчүүд бидэнд гомдол гаргаж эхэлсэн. Насанд хүрсэн оюуны бэрхшээлтэй хүмүүст юу хийж байна, тэдний дараагийн амьдралд сэтгэл зовниж байгаа талаар иргэдийн гомдол ирэх болсон. Монголд оюуны бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах туршлага бага байдаг. Тиймээс бид гадны орнуудыг туршлагуудыг судалж, сүүлийн гурван жилд энэ чиглэлийн сургалт, үйл ажиллагааг явуулж байна. Энэ хүрээнд Японы “Емповермент Окинава” байгууллагатай холбогдож, энэ удаагийн сургалтыг авч эхэллээ. Одоогоор манай холбоонд 3700 гишүүн байдаг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх гэр бүлийн хүмүүс ороод явдаг. Улаанбаатар хотод судалгаа хийж, манай хөтөлбөрт хамрагдвал зохилтой гэсэн 80 гаруй залуус байна” гэж Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэдтэй эцэг, эхийн холбооны захирал С.Сэлэнгэ хэллээ.

Нийслэлийн хэмжээнд 34 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тооцоолол гарчээ. Эдгээр иргэдийн 10 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харахад ихэнх иргэд олдмол хөгжлийн бэрхшээлтэй байдалтай болсон байдгийг албаныхан хэлж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-н хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах зохих арга хэмжээг авч байна. Нийслэлээс “Нэг өрх, нэг ажлын байр” гэсэн  хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүнд зорилтот бүлгийг хамруулж эхэлжээ. Дүүргүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сургалтыг явуулж эхлээд байна.

“Ажлын дасгалжуулагч” бэлтгэх анхан шатны сургалтад ХНХЯ, ХХҮЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Дүүргүүдийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн хөдөлмөрийн газар, Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан зэрэг төлөөлөл хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж