Севолыг татаж гаргах ажлыг гүйцэтгэгчийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2015.07.15-нд нийтлэгдсэн

Севолыг татаж гаргах ажлыг гүйцэтгэгчийг сонгожээ

 

Жиндо арлын ойролцоо живсэн Севол хөлгийг татаж гаргах ажлыг гүйцэтгэгчээр Хятадын тэргүүлсэн консерциумыг сонгожээ. Хятадын төрийн өмчийн “Shanghai Salvage” компанийн тэргүүлсэн консерциум Севолыг татаж гаргах ажилд 85.1 тэрбум воныг санал болгосон аж.

 

Тус консерциум өнгөрсөн сард Хөх мөрөнд живсэн хөлгийг татаж гаргах ажлыг гүйцэтгэсэн туршлагатай гэнэ. Ийнхүү Өмнөд Солонгосын албаныхан Шанхайн талтай яриа хэлцэлээ эхлүүлсэн байна. Гэхдээ тэд зөвшилцөж чадахгүйд хүрвэл Хятадын төрийн өмчийн “Yantai Salvage”, Их Британийн “Titan Maritime Ltd”, Нидерландын “Svitzer Salvage BV” зэрэг сонголтууд байгаа аж.

 

Севол гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард осолдож живснээс 300 гаруй хүн амь үрэгдсэн юм. Өмнөд Солонгосын засгийн газар ард түмний шаардлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Севол гатлага онгоцыг татаж гаргах төлөвлөгөөг баталсан билээ. Хөлгийг татан гаргаснаар цогцос нь олдоогүй зорчигчдыг олох найдвар тавьж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж