Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Уотфорд клуб

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Vicarage Road” цэнгэлдэх 22,200 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Хави Граси
  • Багийн ахлагч: Трой Дин
  • Лигийн аварга:
  • Цомын аварга:
  • Холбоодын цомын аварга:
  • Лига кап цом:
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0

Хартфордширын Уотфорд хотын иргэд премьер лигт хотынхоо багаа дэмжээд даруй 4 улирлыг үджээ. Клубын 138 жилийн түүхэнд ердөө хуруу дарам цөөн удаа, тэр дундаа сүүлийн 4 улирал дараалан Английн хөлбөмбөгийн дээд лигт багаа дэмжсэн нь Уотфорд хотын иргэдэд таатай байгаа нь дамжиггүй биз. Арга ч үгүй биз. Байгуулагдаад 140 орчим жил болоход 10 хүрэхгүй улирал Английн хөлбөмбөгийн дээд лигт Уотфорд клуб өрсөлдсөн байдаг.

Уотфорд клуб сүүлийн 4 улирал Английн хөлбөмбөгийн дээд лиг болох премьер лигт өрсөлдөж байгаа ч 4 улирал 4 өөр дасгалжуулагчийн нүүр үзсэн. Эндээс багийн бодлого болон ирээдүй нь хэрхэх нь тодорхойгүй байгааг харуулж байна. Одоогийн дасгалжуулагч Х.Гарсиа Уотфорд клубыг премьер лиг дэх хамгийн өндөр амжилтыг буюу хүснэгтийн 11-р байранд өнгөрсөн улирал үзүүлсэн. Мөн багаа ФА цомын шигшээд хүргэсэн гэхээр Испани мэргэжилтэн Х.Гарсиа Уотфорд клубын уяа сойлгыг зэгсэн тааруулж байх шиг. Өнгөрсөн улирал Барселона клубээс ирсэн Ж.Делофюу болон ахлагч Т.Дини нар ажлаа тун боломжийн хэмжээнд хийсэн.

Энэ зуны солилцоогоор Арсеналтай гэрээ нь дуусаад буй Англи довтлогч Д.Уэлбек болон Вест Бромич Альбион клубээс төвийн хамгаалагч К.Даусон нарыг эгнээндээ нэгтгээд байна. Өөрөөр багийн цөм болсон бүрэлдэхүүнд нэг ихээр өөрчлөлт хийгээгүй. Солилцооны цонх өнөөдөр хаагдаж байгаа тул клубын хувьд энэ бүрэлдэхүүнээрээ ирэх улирлын өрсөлдөөнд оролцоно. Уотфорд клуб улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг ч тун аятайхан хийсэн. Ерөнхийдөө Испани дасгалжуулагч 2 дахь улиралдаа ажиллаж байгаа тул өөрийн багаа бүрдүүлж, өөрийн тактикийг багтаа бүрэн суулгаж өгч байгаа болов уу. Иймд ирэх улирал Уотфорд клуб энэ бүрэлдэхүүнээ хадгалан үлдэж, дээр нь сэлгээнээс сайн тоглох боломжтой тоглогчид авсан тул хүснэгтийн байрлалаа ахиулах ч боломж бий. Улирлын эхний 4 тоглолтын хуваарь ч айхтар хожигдоод байх багуудтай хийхгүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж