Хөвсгөлд шатахуун дуусчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.15-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд шатахуун дуусчээ

Монголын аялал жуулчлалын салбарынхан ганц нүүрээ тахалдаг Хөвсгөл далайг зоригдсод наадмын өдрүүдээр эрс ихэсчээ. Сошиал ертөнцөөр хөлтэй болгон Хөвсгөлийг зорьж байна гэх үг “хит” болоод байна. Хөвсгөл аймагт очиж амрагсдын тоо эрс ихэссэнээр бараа, бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа гэнэ. Хэт их ачаалалт нэмэгдсэнээс Хөвсгөл аймгийн шатахуун түгээгүүрүүд шатахууны хомсдолд орж, “АТМ”-үүдийн мөнгө дуусчээ. Тиймээс Хөвсгөл рүү явж буй иргэд шатахуун болон бэлэн мөнгөө нөөцлөхийг анхааруулж байна.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж