Ганц бие аав “Ээжүүдийн баяр”-аар охиноо баярлуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Ганц бие аав “Ээжүүдийн баяр”-аар охиноо баярлуулжээ

Ганц бие аав “Ээжүүдийн баяр”-аар охиноо баярлуулжээ

Бразилын иргэн Даниел Корреа бол таван настай Луна охиноо ганцаараа өсгөж буй мундаг аав. Тэрбээр 2016 онд эхнэрээ хүнд өвчний улмаас алдсан аж. Даниел эхнэрээ өөд болоход хорвоогийн хамгийн сайн аав байж, охиноо хайраар дутаахгүй өсгөх болно гэж өөртөө тангараглаж байжээ.

Түүний тангараг хий хоосон байсангүй. Бага насандаа эхээсээ хагацсан охиноо тайтгаруулахын тулд охиноо аль болох хөгжилтэй байлгах гэж хичээн, хамтдаа зугаалж, ярилцаж, тоглож өнгөрүүлдэг байна. Саяхан охиных нь сургууль “Ээжүүдийн баяр” тэмдэглэх болж, хүүхдүүд бүгд ээжийгээ баярт урьж, хамтдаа бүжиглэхээр болсон байна. Энэ үед охин нь аавыгаа эмэгтэй хүн шиг болж ирээд өөртэй нь бүжиглээсэй гэж хүсчээ. Харин Даниелын хувьд энэ нь хэтэрхий хүнд даалгавар байсан учир эмээ эсвэл авга эгчийг нь тэрхүү үдэшлэгт явуулахыг охиндоо санал болгосон байна. Гэсэн ч охин аавыгаа ятгаж чаджээ. Аав охин хоёр хамаг байдгаараа гоёод ээжүүдийн үдэшлэгт хамт явахаар болов.

“Нүд дүүрэн нулимстай охин минь ганцхан өдөр ээж болооч гэж гуйхад би татгалзаж чадаагүй юм. Тэр бас миний сахлыг ягаан өнгөөр будахыг хүссэн. Би ч зөвшөөрсөн” хэмээн 33 настай ганц бие аав ярьжээ.

Тэрбээр үдэшлэг дээр охинтойгоо хамт байгаа зургаа инстаграмдаа нийтлээд “Үхэл гэдэг зүйл хэзээ нэг өдөр бидэн дээр заавал ирдэг. Харин тэр үед бид бүх зүйлийг уйтгар гунигтайгаар харж болохгүй. Луна охин минь би чамдаа маш их хайртай. Эмэгтэй хүн шиг хувцаслаад зогсож байгаа аавыгаа хараад нүүрэнд нь инээмсэглэл тодорсон охиноо харах нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал байлаа” хэмээн бичсэн байна.

 

Эх сурвалж:BRIGHTSIDE.ME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж