“Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг бүтээнэ

“Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг бүтээнэ

“Уолт Диснэй” компани бидний сэтгэлд хоногшсон кино бүтээлүүдээ дахин шинэчлэн бүтээж үзэгчдэд хүргэсээр байгаа билээ. Энэ удаад тус компани нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна.

Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, “Икс хүмүүс”, “Симпсоны гэр бүл”, “Орчин үеийн гэр бүл” киноны франчайзинг эзэмших эрхийг олж аваад байгаа юм.  Тус компанийн ерөнхий захирал Боб Айгерын хэлснээр, эдгээр киног “Диснэй+” стриминг үйлчилгээндээ нэвтрүүлэх аж.

“Уолт Диснэй” компани нь саяхан “Араатны хаан арслан”, “Аладдин”, “Дамбо”, “Покемон” зэрэг уран бүтээлүүдийг шинэчлэн бүтээж үзэгчдэд хүргэсэн юм.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж