Жилд 320 сая тонн хуванцар хог хаядаг | News.MN

Жилд 320 сая тонн хуванцар хог хаядаг

Жилд 320 сая тонн хуванцар хог хаядаг

Жилд 320 сая тонн хуванцар хог хаядаг

Дэлхийн долоон тэрбум хүн жилд 320 сая тонн хуванцар хог хаядаг гэсэн статистик судалгаа гарчээ. Энэ тоо 2034 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж судлаачид үзсэн байна. Хөрсний бохирдол энэ байдлаар ихсэх бүр нөхөн сэргээх боломж багасах аж. Тиймээс дэлхийн улс орнууд хог хаягдлыг дахин боловсруулахад илүү анхаарах болсон. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд дахин боловсруулах үйлдвэрүүд олноор нэмэгдэх болсон бөгөөд зөвхөн нийслэл хотод гэхэд дахин боловсруулах 23 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Тэд төрөл бүрийн хаягдал хуванцар, гялгар уут, дугуйны хаймар, обуд, машины зайг дахин боловсруулж түүхий эд болгон экспортлох мөн эд зүйлс хийх зэргээр ашиглаж байна. Тухайлбал Төв аймгийн Зуунмод суманд хогийн цэгт хуванцар хогийг ялгаж, үйлдвэрт өгдөг болжээ. Иргэд өөрсдөө мөн хогоо ангилан ялгадаг болсон байна. Энэ тухай иргэн Д.Батжаргал ярихдаа “Миний ангилан хаясан хог дахин боловсруулагдаж, шинэ бүтээгдэхүүн болно гэхэд урамтай юм” хэмээжээ.

Хог хаягдлыг дахин боловсруулж саван, сандал, тогоо, тор, уут, машины ивүүр, тоглоомын талбайн зөөлөн шал, траншейны таг, хашааны шон гэх мэт олон зүйл хийдэг байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж