Улсын наадмын түрүү бөхчүүдийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.14-нд нийтлэгдсэн

Улсын наадмын түрүү бөхчүүдийг танилцуулж байна

-Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн амжилтаараа тэргүүлж байна

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн.

Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, "Увс нуур" дэвжээний бөх, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэсэн билээ.

Э.Оюунболд 22 насандаа улсын их баяр наадамд түрүүлж байгаа бөгөөд Хэнтий аймгаас 16 жилийн төрийн наадамд түрүүлсэн бөхөөр тодорч байна. Учир нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1999 онд 11 дэх түрүүгээ авч байжээ.

Ардын хувьсгал ялж Монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсаны баярыг монголчууд бөх барилдан, морь уралдуулж, эрхий мэргэн нь цэцээ сорьж тэмдэглэн ирсэн уламжлалтай. 1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөхөөр Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тодорсон бөгөөд тэрээр улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн юм. Мөн Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох нар 4 түрүү, мөн Гэлэгжамцын Өсөхбаяр 4 түрүү, Агваансамдангийн Сүхбат 3 түрүү аваад байна.

Аваргын энтэй барилдаж явсан арслан цолтой бөхчүүд ч байлаа. Ингээд улсын их баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийг танилцуулж байна.  

Улсын их баяр наадамд түрүүлсэн бөхчүүд (1921-2015)

Он

Овог нэр

Аймаг

Сум

Даваа

1921

Ду.Дамдин

Сэлэнгэ

Цагаан нуур

7

1922

Г.Вандан

Архангай

Батцэнгэл

10

1923

Д.Далантай

Архангай

Ихтамир

10

1924

С.Шагдар

Хөвсгөл

Цагаан-Уул

10

1925

Г.Самдан

Хэнтий

Баянхутаг

10

1926

Н.Жамъян

Архангай

Цахиур

10

1927

Н.Жамъян

Архангай

Цахиур

10

1928

О.Аюур

Өвөрхангай

Сант

10

1929

Б.Банзар

Архангай

Өлзийт

10

1930

С.Шагж

Завхан

Тосонцэнгэл

10

1931

М.Бэх-Очир

Булган

Бугат

10

1932

П.Бат-Очир

Төв

Дэлгэрхаан

10

1933

М.Лхагва

Завхан

 Идэр

10

1934

Х.Дэлэг

Архангай

Өлзийт

10

1935

Л.Чимэд

Төв

Мөнгөнморьт

10

1936

Л.Балсан

Дорнод

Чойбалсан

10

1937

Ш.Гэлэг

Дорнод

Гурванзагал

10

1938

Б.Төрбат

Архангай

Жаргалант

10

1939

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1940

Ш.Ванчинхүү

Ховд

Буянт

9

1941

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1942

Ө.Чүлтэмсүрэн

Хөвсгөл

Түнэл

9

1943

Д.Лувсанжамц

Архангай

Хайрхан

9

1944

Ц.Чимэд-Очир

Архангай

Хайрхан

9

1945

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1946

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1947

Ш.Батсуурь

Говь-Алтай

Жаргалан

9

1948

Ш.Батсуурь

Говь-Алтай

Жаргалан

9

1949

П.Аюуш

Баянхонгор

Богд

9

1950

Ц.Чимэд-Очир

Архангай

Хайрхан

9

1951

Ж.Цэвээнравдан

Хөвсгөл

Цагаан-Үүр

10

1952

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1953

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1954

Б.Түвдэндорж

Булган

Хангал

9

1955

С.Оргодол

Төв

Баянбараат

8

1956

Д.Дамдин

Хөвсгөл

Цагаан-Үүр

9

1957

Д.Дамдин

Хөвсгөл

Цагаан-Үүр

9

1958

Д.Дамдин

Хөвсгөл

Цагаан-Үүр

9

1959

Д.Дамдин

Хөвсгөл

Цагаан-Үүр

9

1960

Д.Дамдин

Хөвсгөл

Цагаан-Үүр

9

1961

С.Цэрэн

Булган

 Сайхан

9

1962

Д.Жамц

Архангай

Хотонт

9

1963

Ж.Мөнхбат

Төв

Эрдэнэсант

9

1964

Ж.Мөнхбат

Төв

Эрдэнэсант

9

1965

Ж.Мөнхбат

Төв

Эрдэнэсант

9

1966

Ж.Мөнхбат

Төв

Эрдэнэсант

9

1967

Ж.Мөнхбат

Төв

Эрдэнэсант

9

1968

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1969

Г.Дэмүүл

Өмнөговь

Манлай

9

1970

Ч.Бээжин

Хөвсгөл

Цагаан-Үүр

9

1971

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1972

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1973

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1974

Ж.Мөнхбат

Төв

Эрдэнэсант

9

1975

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1976

Д.Хадбаатар

Төв

Угтаалцайдам

9

1977

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1978

Д.Цэрэнтогтох

Өвөрхангай

Нарийнтээл

9

1979

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1980

Д.Цэрэнтогтох

Өвөрхангай

Нарийнтээл

9

1981

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1982

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1983

Д.Цэрэнтогтох

Өвөрхангай

Нарийнтээл

9

1984

Д.Цэрэнтогтох

Өвөрхангай

Нарийнтээл

9

1985

Б.Ганбаатар

Өвөрхангай

Баян-Өндөр

9

1986

Д.Хадбаатар

Төв

Угтаалцайдам

9

1987

Х.Баянмөнх

Увс

Хяргас

9

1988

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1989

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1990

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1991

О.Балжинням

Увс

Наранбулаг

9

1992

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1993

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1994

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

10

1995

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1996

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1997

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1998

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

1999

Б.Бат-Эрдэнэ

Хэнтий

Өмнөдэлгэр

9

2000

А.Сүхбат

Төв

Сэргэлэн

9

2001

А.Сүхбат

Төв

Сэргэлэн

10

2002

Г.Өсөхбаяр

Архангай

Батцэнгэл

9

2003

Г.Өсөхбаяр

Архангай

Батцэнгэл

9

2004

А.Сүхбат

Төв

Сэргэлэн

9

2005

Г.Өсөхбаяр

Архангай

Батцэнгэл

9

2006

Д.Сумъяабазар

Өвөрхангай

Хужирт

10

2007

Х.Мөнхбаатар

Хөвсгөл

Шинэ-Идэр

9

2008

Д.Ганхуяг

Өвөрхангай

Зүүнбаян-Улаан

9

2009

Г.Өсөхбаяр

Архангай

Батцэнгэл

9

2010

Б.Ганбат

Увс

Баруунтуруун

9

2011

С.Мөнхбат

Увс

Баруунтуруун

10

2012

П.Бүрэнтөгс

Увс

Давст

9

2013

Г.Эрхэмбаяр

Сэлэнгэ

Мандал

9

2014

Н.Батсуурь

Увс

Ховд

9

2015

Э.Оюунболд

Хэнтий

Өмнөдэлгэр

9

 

Ингээд Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бичлэгийг хүргэж байна.

Ч.БОЛОР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж