“The Hu” хамтлаг фен клубтэй болно

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг фен клубтэй болно

“The Hu” хамтлаг фен клубтэй болно

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын хүннү рок “The Hu” хамтлаг цоо шинэ урсгалыг бий болгон шуугиулж буй. Тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн сонсогч фенүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй.

Тэгвэл маргааш /2019.08.09/ тус хамтлагийн фен клубын нээлтийн үйл ажиллагааг Сөүл плаза төвийн гурван давхарт байрлах “Vinyl” лоунжид зохион байгуулах гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд “The Hu” хамтлагийнхан пропюсер Б.Дашдондогийн хамт хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулах аж.

Энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийг сугалаа сугалуулан өгөх, фен клубын танилцуулга зэрэг олон үйл ажиллагаа багтсан байгааг зохион байгуулагчид танилцуулжээ.

Тасалбарын хувьд 40 мянган төгрөг бөгөөд хамтлагийн лого дүрс бүхий хөргөгчний наалт/түлхүүрний оосор дагалдана. Мөн та фен клубын гишүүнчлэлийн хуудас бөглөснөөр тус клубын албан ёсны гишүүний үнэмлэх гардан авах гэнэ.

Тасалбарыг онлайнаар захиалахгүй бөгөөд наймдугаар сарын 8-наас 18.00 цагаас эхлэн зарж эхлэх гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж