Пакистан улс Энэтхэгтэй худалдаагаа зогсоож, элчин сайдыг нь хөөв

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Пакистан улс Энэтхэгтэй худалдаагаа зогсоож, элчин сайдыг нь хөөв

Пакистан улс Энэтхэгтэй худалдаагаа зогсоож, элчин сайдыг нь хөөв

Кашмирын онцгой статусыг цуцалж, өөртөө нэгтгэх шийдвэр гаргасан Энэтхэг улстай  Пакистан харилцаагаа эрс муутгалаа. Энэхүү шийдвэрийг Энэтхэг улс мягмар гаригт /2019.08.06/ гаргасан юм. Кашмирын бүс нутгийн газар нутгийн маргаанаас болж эртнээс таагүй харилцаатай байсан хоёр улсын харилцаа улам хөндийрлөө.

Пакистаны засгийн газар хоёр талын худалдааг зогсоож, Энэтхэгийн элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргаснаа зарлажээ. Мөн Энэтхэгт суудаг өөрийн элчин сайдыг эргүүлэн татахаар болсныг Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мэхмүүд Куреши мэдэгдсэн байна.

Энэтхэг улс Британийн колоничлолоос гарсны дараа буюу 1947 онд Пакистан улс салан тусгаарлагдсан. Энэ үеэр Кашмирын бүс нутгийг дээрх хоёр улс хувааж захирах болсон ч бүхлээр нь эзэмших маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилдэг юм. Энэтхэг, Пакистан улсууд Кашмирт хоёр удаа дайн хийж байсан бөгөөд Энэтхэгээс салан тусгаарлах хөдөлгөөн олон арван жилийн турш үргэлжилж, нийт 70 мянга гаруй хүний амь үрэгдээд байгаа билээ. Өнөөг хүртэл Энэтхэгийн Кашмир нь өөртөө засах онцгой эрхтэй, өөрийн туг далбаа, үндсэн хууль, засаг захиргаатай байсан юм.

Одоогийн байдлаар муслим шашинтнууд голлон оршин суудаг Кашмирын бүс нутагт цэргийн онцгой хяналт тогтоон, гар утас, интернет сүлжээг бүрэн хаагаад байгаа аж. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Кашмирын өөртөө нэгтгэсэн Энэтхэгийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж:NDTV

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж