Энэтхэг, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн талаар хэлэлцлээ

Тайваний хууль тогтоох Юаны дарга Су ЖяЧуан Ази Номхон далайн бүсийн Парламентын гишүүдийн холбооны хүндэтгэлийн зоог дээр үг хэлж буй нь

АЗИ НОМХОН ДАЛАЙН УЛСУУДЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ЭНЭТХЭГ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

“Ази Номхон далайн бүсийн Парламентын гишүүдийн нэгдсэн чуулган”-ы 83 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 49 дэх удаагийн нэгдсэн чуулган 2019 оны 8-р сарын 5-7-ны өдөр Тайпэй хотын Гранд зочид буудалд зохион байгуулагдсан бөгөөд Япон, Малайз, Тайланд, Индонези, Шинэ Зеланд, Австрали, Герман зэрэг 17 орны 48 парламентын гишүүн нэгэн танхимд хуран цуглаж, Энэтхэг, Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн хүрээнд эзлэх байр суурь, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Тус удаагийн нэгдсэн чуулган Ази Номхон далайн бүсийн Парламентын гишүүдийн холбооны Тайваний төлөөлөгчийн багаас зохион байгуулсан бөгөөд Тайваний хууль тогтоох Юаны дарга Су ЖяЧуан 49 дэхь удаагийн нэгдсэн чуулганыг даргалж, парламентын гишүүн Юй Ваньру 83 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг даргаллаа. Тайвань чуулганы явцад “Далайн хог хаягдлын үр дүнтэй менежментийн талаарх уриалга”, “Далайн экосистемийг хамгаалах тухай судалгааг эрчимжүүлэх”, “Далайн соёлыг уламжлуулж, шинэчлэн цогцлоох”, “Бага нүүрстөрөгч ялгаруулдаг тогтвортой хөгжлийг бий болгох”, “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх” зэрэг уриалгыг дэвшүүлж, үзэл баримтлал ойролцоо улс орнуудтай холбоо тогтоож, Энэтхэг, Номхон далайн тогтвортой хөгжлийн шинэ чиг хандлагыг бий болгохыг зорьж байна.

Ази Номхон далайн бүсийн Парламентын гишүүдийн холбоо нь Японы өмнөх ерөнхий сайд Нобусукэ Киши болон парламентын гишүүн Каяа Окинори нар 1965 онд дэвшүүлсэн ба зорилго нь чөлөөт, ардчилсан улс орнуудын парламент, Ази, Номхон далайн бүсийн хамгийн чухал асуудлуудыг тогтмол хэлэлцэн, бүс нутгийн найрамдалт харилцаа, энх тайван, амар амгалан, мандан бадралыг батжуулах явдал юм. Тайваний хууль тогтоох Юаны олон жилийн хүчин зүтгэлээр парламентын дипломат харилцааг эрчимжүүлж, энэ жил 10 дахь удаагийн Ази Номхон далайн бүсийн Парламентын гишүүдийн холбооны хурлыг зохион байгуулж байгаа ба өмнөх удаагийн хурал 2014 онд зохион байгуулагдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж