Монголчуудад ээлтэй Бээжингийн олимп

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Токио 2020

Монголчуудад ээлтэй Бээжингийн олимп

Монголчуудад ээлтэй Бээжингийн олимп

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны олимпийн наадам ирэх онд Японы Токио хотод болно. Энэ удаагийн Зуны олимпийн XXXII наадмын нээлт болоход эхлэхэд 360 хоногийн хугацаа үлдсэн. Тэгвэл одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод Зуны олимпийн XXIX наадам нээлтээ хийж байсан түүхтэй. Энэ олимпийн наадам монголчуудад хамгийн ээлтэй наадам болсон. Учир нь 1964 оны Токиогийн наадамд оролцож байгаа Монголын баг 1968 оны Мексикийн наадмаас анхны мөнгө, хүрэл медалиа авч байсан юм. “Бээжин-2008” хүртэл аваргын алтан медалийг монголчууд хүлээж суусан. Тиймээс хөрш зэргэлдээ улсад болж буй Олимпийн наадамд монголчууд итгэл тээн спортын долоон төрөлд 29 тамирчнаа илгээсэн.

Бээжингийн наадамд 204 орны тамирчид өрсөлдөж, тухайн наадмаас дэлхийн шинэ одод ээлжлэн амжилтаа бататгаж байсан. Энэ наадамд усчин АНУ-ын Майкл Фелпс, дэлхийн хамгийн хурдан хүн Ямайкын Усэйн Болт нарын одод амжилтаараа тодорч байсан юм. Гэхдээ монголчуудын хувьд гайхалтай наадам байлаа. 29 тамирчнаас дөрөв нь медальд хүрэхэд хоёр нь алт, хоёр мөнгөн медальтай эх орондоо ирж байсан юм.

Жүдо бөхийн төрөлд Н.Түвшинбаяр аваргын алтан медалийг авч байсан бол буудлагын төрөлд О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулж байсан. Олимпийн наадмын төгсгөлд болдог боксын төрлөөс Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль хүртэж, монголчууд олон жил хүлээсэн алтан медалийг хосоор нь авчирсан түүхтэй. Тиймээс Бээжингийн наадам монголчууд ээлтэй наадмын нэг юм. Энэ наадмаас Монголоос гадна Панам улс анхны олимпийн аваргатай болж байсан бол Тажикстан, Афганистан, Маврики, Того улсууд олимпийн анхны медальтай буцаж байсан.

Монголын тамирчдын оролцож байсан Олимпийн наадмаас хамгийн онцгой нь Бээжингийн наадам байсан бөгөөд мөн Паралимпийн наадмаас байт харваагаар Д.Баатаржав аваргын алтан медальтай ирж байсан түүхтэй.

Монголчууд 1964 оны Токиогийн Олимпийн наадмаас хойш нийт 13 наадамд оролцож, хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль, нийт 26 медаль хүртээд байна. Чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлагын төрлүүдэд Олимпийн медальтантай болсон. Мөн Паралимпийн наадмаас нэг алт, хоёр хүрэлтэй болсон.

2008 оны Бээжин хотод болсон зуны олимпийн наадамд Монгол улсын тамирчид сэтгэл бахдам амжилт үзүүлсэн билээ. 2008 оны Бээжингийн олимпийн аваргуудад зориулсан дурсгалын зоос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж