"Ц.Нямдорж, Г.Алтан хоёр Олон овоотын ордыг худалдсан байж болзошгүй гэв"

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдорж, Г.Алтан хоёр Олон овоотын ордыг худалдсан байж болзошгүй гэв"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар иргэд өнөөдөр /2019.08.08/ мэдээлэл хийж, жагсч байна. Тэдний зүгээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор  авлига, хээл хахуультай холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хуулийн байгууллагаас хөөх, огцрохыг шаардаж байгаа юм байна. Тэдний зүгээс Олон овоотын ордыг хятадуудад  тодорхой хувийг нь худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна, түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацааг засч, авлигачдыг хэргээс мултрах гэсэн оролдлого хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа учраас огцорч, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна гэлээ.

Жагсагчдын төлөөлөл болох Т.Энхсайхан “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хууль зассанаар Монголын бүх авлигачид, албан тушаалтнуудыг хэргээс мултарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан ч хууль буцааж хэрэгжих, буцаан хэрэглэгдэх боломжгүй. Гэхдээ олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэх боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна. Мөн Ц.Нямдорж сайдын хэрэглэж байсан 570 машины асуудлыг хөөгөөд байсан чинь түүний хүү Н.Анхбаяр өөрийн сүлжээгээр оруулж ирсэн. Мөн тэр хүн нь түүний даалгавраар 90 кг хар тамхийг зөөвөрлөж, Германы шоронд ял эдэлж байгаа гэх баримт бидэнд олдсон. Бид энэ талаар баримтыг илүү дэлгэрэнгүй болгож, удахгүй та бүхэнд мэдээлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж