Өндрөөс унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Өндрөөс унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ

Өндрөөс унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид орон сууцны гурван давхраас унах гэж байсан дөрвөн настай хүүг эсэн мэнд аварчээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 135 дугаар байрны гуравдугаар давхарт цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:57 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн таван алба хаагч 11:55 цагт очиход дөрвөн настай эрэгтэй Э нь цонхны тавцан дээр хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Бага насны хүүхдээ эцэг эх нь гэртээ цоожлоод явсан байжээ. Эцэг эхийн хараа хяналтгүй, хүүхдийг гэрт цоожилж явснаас үүдэн бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй тул хүүхдийг асран хамгаалагчийн хамт үлдээж,  харгалзах хүнгүй гэрт нь цоожлохгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж