Амиа алдсан И.Эрдэнэшагайгийн гэр бүлд 100 сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Амиа алдсан И.Эрдэнэшагайгийн гэр бүлд 100 сая төгрөг олгоно

Амиа алдсан И.Эрдэнэшагайгийн гэр бүлд 100 сая төгрөг олгоно

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайгийн гэр бүлд 100 сая төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц олгохоор болов. Баян-Өлгий аймгийн цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай 2019.07.02 ны өдөр Ховд гол руу амиа хорлохоор үсэрч орон живж байсан иргэний амийг аврах гэж байгаад өөрөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 1989 онд төрсөн цэл залуу 30 настай байсан залуугийн ард эхнэр нь 2 настай хүү, 1 сартай нярай охинтойгоо бэлэвсэрч хоцорсон. Ажил явдлын үеэр ЦЕГ-ын дэд дарга талийгаачийн гэрт очиход эхнэр З.Отгонтуяа нь уруулаа чичрүүлэн байж нулимсаа арчингаа "Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан болохоор ямар нэгэн санал гомдолгүй ээ" гэж хэлж байхдаа элэг зүрх нь эмтэрч байсан нь лавтай. Нялх биетэй, 2 жоохон хүүхдээ тэврээд хоцорч байгаа түүний нуруун дээр амьдралын хүнд ачаа тэр чигээрээ бууж ирээд байсан юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2019.08.07/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэл болгосноор И.Эрдэнэшагайгийн ар гэрт 100 сая төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц олгох шийдвэр гарчээ. Мөн Орхон аймгийн онцгой байдлын аврах ангийн гал сөнөөгч Э.Үнэнбат түүний ар гэрт 100 сая төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр олгохоор боллоо. Э.Үнэнбат нь ой хээрийн түймэр унтрааж албан үүргээ гүйцэтгэж яваад биеийн 70 хувь нь түлэгдэж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан юм. Тэрээр эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ба хөдөлмөрийн чадвараа алдсанаар ар гэр нь хүнд байдалд орсон байсан юм. Цаашид хүний амь аврахын төлөө гал усны аюул сөрж тушаалаар үүрэг гүйцэтгэдэг төрийн албан хаагчдын эрсдэлийг онцгой анхаарч холбогдох дүрэм журманд өөрчлөлт оруулахаар ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж