Хорт хавдрын тэмдэглэл хөтлөгч

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Хорт хавдрын тэмдэглэл хөтлөгч

Хорт хавдрын тэмдэглэл хөтлөгч

Бид энэ удаагийн Хүмүүс буландаа харамсалтай ч өөрийгөө зоригжуулж, бусдад үлгэр жишээ үзүүлж буй хорт хавдартайгаа тэмцэж яваа залуу бүсгүйг онцолж байна.


Өмнөд Солонгосын алдартай влоггер бүсгүй И Жун Жү нь 1991 оны нэгдүгээр сарын 28-нд мэндэлжээ. Тэрбээр одоогоос есөн жилийн өмнөөс цахим сүлжээг идэвхтэй хэрэглэх болж, блог хөтөлж охид бүсгүйчүүдэд гоо сайхан, нүүр будалтын зөвлөгөө өгдөг байжээ. Сүүлийн үед инстаграм, Youtube хуудсаа илүү хөгжүүлэн ажиллаж буй тэрбээр энэ оны хоёрдугаар сард нэгэн төрлийн цусны хорт хавдартай болохоо мэдсэн байна. Ингээд удалгүй химийн эмчилгээ ч эхэлж, эмчилгээнээс ердөө 10 гаруй хоногийн дараа түүний үс нь туг тугаараа унаж эхэлжээ. Цахим ертөнц амьдралынх нь салшгүй нэг хэсэг болж, өдрийн бараг ихэх цагийг олны өмнө өнгөрүүлж байгаа түүнд энэ нь маш их дарамт болсноо тэр ярьж байв.

Үс нь атга атгаар унаж, хумс нь харлаж, өдөр ирэх тусам л гоо сайхнаа алдаж байсан тэрбээр унтаад өглөө сэрэхийг хүсдэггүй байснаа ч өгүүлсэн юм.

Youtube хуудаснаа Даун Ли буюу 새벽 нэрээр влог хөтөлдөг тэрбээр одоогийн байдлаар 600 мянган дагагчтай, инстаграмдаа 188 мянган дагагчтай.

Тэр найз залуутай. Найз залуу нь түүний хамгийн дотны туслагч, түүнийг маш их дэмжиж ойлгодог. Гарын аясаар унаж буй үс нь өглөө босоход цагаан орны даавууг нь бүрхсэн байгааг анзаарсан найз залуу нь нэг өдөр түүний орны цагаан хэрэглэлийг хар эрээн өнгийн даавуугаар сольжээ. Унасан үснүүд нь харагдахгүй гэж тэр шүү дээ.

Гэсэн ч анзаарахгүй байхын аргагүйгээр үс нь унаж, бүр халимаг болсон учир найз залуу нь түүнд нэгэн санал тавьжээ. Энэ бол үсээ хусуулах. Амьдралынх нь бүхий л цаг хугацааг хамтдаа туулж, ямар ч үед хайрлах болно гэж амласан найз залуу нь түүний хамгийн хэцүү цаг үеийг ч хамтдаа даван туулахаар шийджээ.

Эхэндээ хорт хавдартай гэдгээ бусдаас нууж, үс нь ихээр унасан ч хиймэл үс зүүж явсан Даун Ли найз залуугийнхаа хэлсэн үгэнд урамшин, бусдаас нуугдахаа больж, үсээ хусуулахаар шийдсэн байна. Тэр зүгээр ч нэг үсээ хусуулах биш, хорт хавдар гэдэг аймшигт өвчинтэй хэрхэн өөдрөгөөр тэмцэж буйгаа өөртэй нь ижил өвчтэй хүмүүс, тэдний ар гэрийнхэн, эргэн тойрны бүх хүмүүст влогоороо дамжуулан харуулахыг хүссэн байна. Химийн эмчилгээний нөлөөгөөр бие эртхэн нь хэрхэн өөрчлөгдөж байгааг бүгдийг нь нуулгүй влогтоо бичих болжээ.

“Би яагаад бусдаас үүнийгээ нуух гэж. Би буруу зүйл хийгээгүй. Энэ бол ичээд байх зүйл биш. Би энэ үйлдлээрээ надтай ижил хувь тавилантай хүн бүрт урам зориг хайрлахыг хүсч байна” хэмээн 29 настай Даун Ли бүсгүй ярьжээ.

Тэр үсчин орж үсээ хусуулж буй бичлэгээ Youtube хуудсандаа байршуулсан нь маш олон мянган хүнд хүрч, олон ч хүн түүнд урам зориг хайрлажээ. Ямар ч сэтгэлээр унасан шинжгүй инээмсэглэсээр үсээ хусуулж суух тэрбээр хэдий сэтгэл хөдлөлөө нуухыг хичээж буй ч  цаанаа маш их айж түгшин харамсаж байгаа нь харагдаж байсан юм.

“Миний толгой яг л киви жимс шиг харагдаж байна. Хөөрхөн хэлбэртэй юм гээч” гэх зэргээр хүчээр өөрийгөө тайтгаруулж байсан Даун Ли үсийг нь хусч дуусахын алдад тэвчээр алдаж уйлсан нь үнэхээр өрөвдмөөр.

Хэдий үсээ хусуулсан ч тэр үзэсгэлэнтэй хэвээр харагдаж байв. Тэр үсээ хусуулсныхаа дараа олон ч реклам сурталчилгааны зураг авалтад орж, бараг өмнөхөөсөө илүү алдартай болсон юм. Одоо тэр ихэнхдээ хиймэл үс зүүн влогоо хөтөлдөг бөгөөд хорт хавдрын эсрэг сөрөн тэмцсээр байгаа аж.

Аймшигт өвчин хэнийг ч ялгалгүй тохиолдож болно, харин үүнийг найз залуугийнхаа хамтаар сэтгэлийн их хүчээр давж гарахаар тэмцэж байгаа үзэсгэлэнт бүсгүй олон ч хүний бодлыг өөрчилж амьдрах итгэл бэлэглэсээр байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж