Өнөөдөр аавуудын баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр аавуудын баярын өдөр

Өнөөдөр аавуудын баярын өдөр

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол улс 14 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ. Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна. Дэлхийн улс орон бүр “Аавуудын” өдрийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсын нийт 3,2 сая хүн амтай. Үүнээс 1.591.848 нь эрэгтэй.  Үүнээс 0-19 насны 628,917 хүүхэд байна.  Монгол эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 100 гаруй мянгаар байна. Харин тэдний 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.

  • Эрчүүдийн дундаж наслалт нь 66
  • Удирдах албан тушаалд ажиллаж буй эрэгтэйчүүд 64,1 хувь
  • Нийт эрчүүдийн 8,3 хувь ажилгүй байдаг бол дундаж цалин нь 1,1 сая төгрөг.

БҮХ ААВУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж