“Дээлтэй Монгол” наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.13-нд нийтлэгдсэн

“Дээлтэй Монгол” наадам болж байна

Үндэсний их баяр наадам өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоон худагт уяачдын наадам болж байгаа бол Чингисийн тайлбайд “Дээлтэй Монгол” арга хэмжээ болж буй юм.

Дэлхий нийтэд үндэсний хувцсаа таниулах, хойч үедээ мөн өвлүүлэх зорилгоор жил бүрийн үндэсний их баяр наадмаар тус арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтсон. Анх энэхүү арга хэмжээнд 100 гаруй иргэн үндэсний хувцсаараа гоё очин бусдыгаа уриалж байсан бол жилээс жилд өссөөр хүрээ нь улам тэлж байгаа юм.

“Дээлтэй Монгол” арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа. Мөн арга хэмжээнд оролцогчдоос Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагыг тус бүр шалгаруулах юм.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж