Зөвлөлтийн үеийн хөлбөмбөгийн домогт хаалгач Лев Яшины тухай өгүүлсэн киног ирэх намар дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байна хэмээн киноны продюсер Олег Капанец хэллээ. Лев Яшин ЗХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач байсан бөгөөд Москвагийн "Динамо" багт тоглодог байсан юм.
"Лев Яшин. Вратарь моей мечты" киноны зураг аваль 2015 онд эхэлсэн. Ирэх аравдугаар сарын 22-ны өдөр домогт хаалгачийн 90 насны ой тохиож байгаа юм. Киноны нийт төсөв 360 сая рубль болсон бөгөөд үүний 60 саяыг нь ОХУ-ын Соёлын яамны төсвөөс гаргасан байна. Лев Яшин ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан 1956 оны олимпийн аварга, 1960 оны Кубок Европы тэмцээний аварга болж байсан. Харин Яшины үед Москвагийн "Динамо" баг таван удаа ЗХУ-ын аварга болж байсан. ФИФА Лев Яшиныг XX зууны шилдэг хаалгачаар нэрлэж байсан. Мөн тэрээр 1963 онд “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байжээ.
Домогт хаалгач 1990 оны гуравдугаар сарын 20-ны өдөр 61 насандаа таалал төгссөн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ