2019 оны хоёрдугаар улиралд ОХУ-ын банкууд 152 тэрбум рублийн зээлийг автомашинд зориулан олгосон нь эхний улиралтай харьцуулахад 25 хувиар өссөн дүн боллоо хэмээн зээлийн түүхийн судалгааны "Эквифакс" төв мэдээллээ. Автомашины дилерүүд маркетингийн том том акцийг зохион байгуулж, урьдчилгаа төлбөрийн хэмжээг буулган, олон төрлийн хөнгөлөлт амласныг төв онцолсон байна.
Ингэснээр банкуудын нийт зээлд эзлэх автомашины зээлийн хэмжээ 1,6 хувиар өссөн байна. Зээлийн дундаж хэмжээ 750,8 мянган рубль байжээ. Төв Банкны мэдээгээр энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт зээлийн хэмжээ 16,329 их наяд рубль болжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ