Москвад болсон жагсаалууд аялал жуулчлалд сөрөг нөлөөтэй гэв

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Москвад болсон жагсаалууд аялал жуулчлалд сөрөг нөлөөтэй гэв

Москвад болсон жагсаалууд аялал жуулчлалд сөрөг нөлөөтэй гэв

Москва хотноо сүүлийн үед зохиогдож буй эсэргүүцлийн жагсаалууд нь нийслэлийн үйлчилгээний газруудын ашиг орлогод төдийгүй хотын аялал жуулчлалд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаагаа "Пространственное развитие" сангийн тэргүүн Ольга Гай РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэллээ.

Москва хотын Рождественский бульвар дахь Төв захын захирал Евгений Моргачев өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр захаа ажиллуулаагүй гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн. Учир нь, түүний өмнөх амралтын өдөр болсон жагсаалын үеэр захын модон лангуунууд эвдэрч, ногоон байгууламж нь сүйджээ. Евгений Моргачевын тооцоолсноор энэ хохирол нь хоёр сая орчим рубль болжээ. Тиймээс дахин хохирол амсахаас сэргийлэн захаа ажиллуулаагүй байна.

“Ямар ч жуулчны хувьд хотын амар тайван байдал маш чухал. Жагсаал, цуглаан хийж болох ч тэр газарт ажиллаж байгаа үйлчилгээний газруудад хэвийн ажиллах боломж олгох нь маш чухал” хэмээн Ольга Гай хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж