Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй | News.MN

Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй

Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурал энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшилсон юм.

Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс татгалзсан шүүгдэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн оролцоно гэсэн үг. Шүүх хурал наймдугаар сарын 12-ны өглөөний 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-07 103.57.94.204

batbayariig omgoologchoor avna geheer bas l saihan gar bgaam shuu, uhseniih ni generel, jiv jiriiin naimaachin

Avatar

ЗОЧИН 2019-08-07 202.180.216.19

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс татгалзсан шүүгдэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн оролцоно гэсэн үг. – Энэ Ш.Оч гээч юу бичээд байна ???

Avatar

Зочин 2019-08-07 103.26.193.101

Зөв.Шүүгч нар эд нар шиг новшнуудтай хамаатан,садан,найз байхгүй.

Avatar

иргэн 2019-08-07 202.72.245.122

Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж цаг хожиж байна,

Avatar

Amar 2019-08-07 202.179.25.151

Нүгэл нүдээрээ гарна гэдэг өвгөдийн үг үнэн аж.Бас "Санаа муут яван хатна.Сарьсан багваахай наранд хатна" ч гэдэг.МААДГАР БАЙСАН МИЕ ЭБА НАРЫН ӨМЧ МАНАН ЭВГҮЙ БОЛЖ ДЭЭ гэдэг үнэн шүү.

Avatar

Аархагч 2019-08-07 202.179.25.191

МААДГАР БАЙСАН МИЕ ЭБА НАРЫН ӨМЧ МАНАН ЭВГҮЙ БОЛЖ ДЭЭ.

Avatar

иргзн 2019-08-07 202.179.27.248

Хурц Хурцын өмгөөлөгч нар ингээд Хад мөргөв ,

Avatar

Зочин 2019-08-07 202.9.42.1

eruuden shuu

Avatar

Зочин 2019-08-07 112.72.12.4

ЮУН ДАВАРЦАН АМЬТАД ВЭ ЦАГ ХОЖИХ НЬ КК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж