Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй

Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авсангүй

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурал энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшилсон юм.

Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс татгалзсан шүүгдэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн оролцоно гэсэн үг. Шүүх хурал наймдугаар сарын 12-ны өглөөний 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж