Хаж мөргөлд оролцохоор 1,7 сая хүн цугларчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хаж мөргөлд оролцохоор 1,7 сая хүн цугларчээ

Хаж мөргөлд оролцохоор 1,7 сая хүн цугларчээ

Дэлхийн хамгийн том шашны цугларалтуудын нэг Исламын шашинтнуудын “Хаж мөргөл” баасан гариг /2019.08.09/-т эхэлнэ. Тус мөргөлд оролцохоор 1,7 сая хүн Саудын Арабын Мекка хотноо цугларсан байна. Даваа гаригийн байдлаар, мөргөлд оролцохоор онгоцоор 1,66 сая, газраар 92 мянга, далайгаар 17 мянган хүн гээд нийт 1,77 сая хүн ирсэн гэж тус улсын төрийн мэдээллийн “Saudi Press” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлэлд дурдсанаар, энэ жилийн мөргөлчдийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад долоон хувиар буюу 117 мянгаар өссөн байна. Гэхдээ яг мөргөл болох өдөр хүртэл энэ тоо нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Исламын шашинтнуудын таван том үйлийн нэг бөгөөд Исламын шашинтнууд амьд ахуйдаа уг мөргөлд заавал нэг удаа очиж үзэх ёстой гэж үздэг. Саудын Арабын Меккад болдог энэ мөргөлийн газар мусальманчуудын хувьд Аллах бурханд ойртох дэлхий дээрх хамгийн ойр дөт ариун газарт тооцогддог байна. Мөргөлчид VII зуунд Лалын шашныг үндэслэсэн бошиглогч Мухамад болон бошиглогч Абрахамд ойртож байна гэж үздэг байна.

Жил бүрийн хаж мөргөлийн үеэр олон зуун хүн амиа алддаг билээ. Хамгийн их хүн амиа алдсан тохиолдлоос нэрлэвэл, 1990 онд 1426, 2006 онд 346, 1997 онд 343, 1994 онд 270, 2004 онд 251 мөргөлчид амиа алджээ.

Эх сурвалж: CNA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж