Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Сербийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Сербийн шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Сербийн шигшээ баг

Хуучин Югославын бүрэлдэхүүнээс бие даан тусгаар тогтносон улс орнуудаас сагсан бөмбөгийн спортоор хамгийн өндөр амжилт үзүүлж буй нь Серби улсын шигшээ баг юм. Сербийн шигшээ баг 1992 оны олимпын наадам, 1994 оны ДАШТ-ээс бие даан оролцохдоо чамгүй амжилт үзүүлсэн байдаг. Тухайлбал, 1996-Атланта, 2016-Риогийн олимпын наадмуудаас мөнгөн медаль хүртсэн бол 1998, 2002 оны ДАШТ-д алтан медаль, 2014 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Олимп, дэлхийн аваргын шигшээд хожигдохдоо бүгдэд нь АНУ-ын шигшээ багт хожигдсон. 1998 оноос хойших бүх ДАШТ-д өрсөлдөж байгаа бөгөөд энэ жил 6 дахь удаагаа Сербийн шигшээ баг ДАШТ-д оролцож байна.

Сербийн шигшээ баг ДАШТ-ий өмнөх сорилгод Европын бүсдээ I шатанд Герман, Гүрж болон Австрийн шигшээ багуудтай өрсөлдөн 4 хожил, 2 хожигдолтойгоор II шатанд шалгарсан. Европын бүсийн II шатанд Грек, Герман, Израиль, Эстони болон Гүржийн шигшээ багуудтай багтан өрсөлдөж хүснэгтийн 3-р 7 хожил, 5 хожигдолтой шалгарч Хятад руу ирэх эрхээ авсан юм. Сербийн шигшээ баг Европын бүсийн эхний шатанд НБА-д тоглодог тоглогчдоос оролцоогүй бол дараагийн шатанд Б.Марьянович, Б.Богданович, Н.Бьелица болон М.Теодосич нарын тоглогчдоо шигшээ багийн бүрэлдэхүүндээ дуудсан билээ.

Сербичүүд Европын бүсээс тун хүнд өрсөлдөөн дундаас ДАШТ-д оролцох эрхээ авсан. Гэсэн хэдий ч Сербийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг харвал хүчирхэг баг. Самбартаа Н.Йокич, хамгаалалтанд Б.Богданович, М.Теодосич, довтолгоонд Н.Бьелица гэсэн бүрэлдэхүүн дээр Б.Марьянович гэсэн хүчирхэг төвийн тоглогч багтана гэж бодоход яалт ч үгүй хүчтэй өрсөлдөгчид юм. Сербийн шигшээ баг ДАШТ-ий D хэсэгт багтсан бөгөөд хэсгээс төвөггүй дараагийн шатанд шалгарна. Тэдэнтэй Итали, Филиппин болон Анголын шигшээ багууд багтаад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж