АНУ энэ сарын 2-ны өдөр 1987 онд ОХУ-тай байгуулж байсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарсан билээ. Гэрээнээс гарах болсон шалтгаанаа Оросын тал гэрээг зөрчсөн гэж тайлбарласан ч ОХУ үүнийг эрс няцааж буй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Даваа гаригт мэдэгдэл хийж, "Хэрэв АНУ шинэ төрлийн ойрын болон дунд зайн тусгалтай пуужин хөгжүүлвэл ОХУ ч мөн адилхан зэвсэг хийнэ" хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр улсынхаа Батлан хамгаалах, Гадаад хэргийн яам болон SVR буюу Гадаад тагнуулын албандаа АНУ-ын алхам бүрийг нүд салгалгүй ажиглаж, дээрх гэрээгээр хориглосон пуужин хөгжүүлж байгаа эсэхийг нь тандахыг тушаасан байна.
Эх сурвалж: HURRY YET DAILY NEWS
Холбоотой мэдээ