Шинэ Зеландаас дэлхийн хамгийн том тотьны чулуужсан олдвор олджээ | News.MN

Шинэ Зеландаас дэлхийн хамгийн том тотьны чулуужсан олдвор олджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландаас дэлхийн хамгийн том тотьны чулуужсан олдвор олджээ

Шинэ Зеландаас дэлхийн хамгийн том тотьны чулуужсан олдвор олджээ

Олон улсын археологичдын баг Шинэ Зеландаас аварга том тотьны олдвор олж илрүүлжээ. Тус шувуу нь 10 кг жинтэй, 1 м өндөр бөгөөд 20 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан талаар Ням гаригт “New Zealand Herald” мэдээлсэн байна.

Австрали, Шинэ Зеланд улсын эрдэмтдийн олж илрүүлсэн аварга том тотьны чулуужсан олдворыг шинжлээд, урьд өмнө байсан хамгийн том тотьны төрөл зүйлийн төлөөлөгч болохыг тогтоожээ.

Эрдэмтэд Отаго дахь хуучин алтны уурхайн карьерийн ойролцоох малтлагаас тус олдворыг олж илрүүлсэн бөгөөд эхэндээ нугас, эсвэл нисдэггүй шувуу хэмээн таамаглаж байснаас тоть гэж бодоогүй аж.

Тотьны чулуужсан олдворыг судалсан, доктор Тревор Уорти “Урьд өмнө нь тотьны ийм том мөр хэн ч харж байгаагүй” гэж хэлжээ. Радиокарбоны шинжилгээгээр олдвор 20 сая жилийн настай болох нь тогтоогдсон байна. Уортийн хэлснээр, археологичид аварга тотио Геракль хэмээн нэрлэжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: NEW ZEALAND HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж