Олон улсын онол, практикийн бага хуралд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Олон улсын онол, практикийн бага хуралд оролцлоо

Олон улсын шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын 10 дахь удаагийн онол, практикийн бага хурал ОХУ-ын Москва хотод 2019.07.31-нээс 2019.08.02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус бага хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа С.Батбямба, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга, хурандаа Т.Зулзүсэм, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг нар амжилттай оролцлоо.

Уг хуралд 58 орны 170 гаруй төлөөлөгч оролцож, 37 улсаас илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлд тухайн улс орны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын онцлог, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хөрөнгийн болон бусад байгууллагын мэдээллийн санд нэвтрэх, гар утас, интернэт, хилийн хаалт, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах, банкны гүйлгээг хаах зэрэг албадлагын арга хэмжээний онцлогын талаар танилцуулсан юм.

Тавигдсан илтгэл, танилцуулгууд дээр үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны цаашдын хөгжлийн хандлага үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэгчдийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг зөв төлөвшүүлэх, багаар ажиллах чадвартай болгох, цахим хэлбэрээр хийгдэж буй гүйлгээг хязгаарлах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгааг улс орны төлөөлөгчид онцлов.

Мөн энэ үеэр Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх холбооны алба хоорондын 2019-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийг батламжилж, гарын үсэг зурав.

Эх сурвалж: ШШГЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж