Дэлхийн чансааг тэргүүлэгч Э.Бэрти тэмцээний 2-р шатанд бүдрэв

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн чансааг тэргүүлэгч Э.Бэрти тэмцээний 2-р шатанд бүдрэв

Дэлхийн чансааг тэргүүлэгч Э.Бэрти тэмцээний 2-р шатанд бүдрэв

Канад улсад явагдаж буй Рожерс цомын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй дэлхийн чансааг тэргүүлэгч Э.Бэрти тэмцээний 2-р шатанд АНУ-ын залуу теннисчин С.Кенинд хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв.

Тоглолт эхнээсээ л ширүүн өрсөлдөөнтэй болж байсан бөгөөд С.Кенин дэлхийн чансааг тэргүүлэгч Э.Бертиг сандаргаж байсан. Ингээд хоёр теннисчдийн тоглолт 1 цаг 56 минут үргэлжилж С.Кенин 6-7, 6-3, 6-4 харьцаатай өрсөлдөгч Э.Бертиг хожиж тэмцээний 3-р шатанд шалгарлаа.

Мөн тэмцээний 2-р шатанд 2017 оны US Open тэмцээний аварга, дэлхийн чансааны №7 АНУ-ын С.Стефэнс өрсөлдөгч Чехийн М.Боузковад 2-6, 5-7 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж