Тоттенхэм Хотспур клуб | News.MN

Тоттенхэм Хотспур клуб

Тоттенхэм Хотспур клуб

Тоттенхэм Хотспур клуб
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Tottenham Hotspur” цэнгэлдэх 62,062 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Маурисио Почеттино
  • Багийн ахлагч: Уго Льорис
  • Лигийн аварга: 2 удаа
  • Цомын аварга: 8 удаа
  • Холбоодын цомын аварга: 7 удаа
  • Лига кап цом: 4 удаа
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: цомтой багуудын цомд 1, Европа лигт 2 түрүүлсэн

Английн хөлбөмбөгийн премьер лигийн ТОП-4 гэсэн ойлголтыг өөрчилж, ТОП-6 болгож чадсан багуудын нэг бол Лондон хотын Тоттенхэм Хотспур клуб юм. Аргентин мэргэжилтэн М.Почеттино дасгалжуулагчтэй Тоттенхэм Хотспур клубын амжилт 2008-2009 оны улирлаас хойш тогтвортой байгаа бөгөөд лигтээ ТОП-6-д өрсөлдсөөр өнөөдрийг хүргэсэн. Англи дасгалжуулагч Х.Реднаппын бий болгосон багийг А.Виллаш-Боас, Т.Шервүүд дараа нь М.Почеттино улам бүр төгөлдөржүүлж өдгөө Английн төдийгүй Европын хүчирхэг багуудын нэг болоод байна.

Ялангуяа М.Почеттино Тоттенхэм Хотспур клубын “уяа сойлго”-ыг тун чамбай тааруулж лигтээ 2017 онд дэд, 2016, 2018 онуудад гуравдугаар байранд орж, энэ жил гэхэд Аваргуудын лигт анх удаагаа шигшээ шатанд шалгарсан. Мөн энэ багаас олон шилдэг тамирчид төрөн гарсан бас Европ, дэлхийн хэмжээний тоглогч болох замаа засаж байна. Тухайлбал, Ж.Дефо, Р.Кейн, Д.Бербатов, ван дер Ваарт, Г.Бэйл, Х.Кейн, Л.Модрич гээд хөлбөмбөгийн ертөнцөд алдар нэрээ цуурайтуулсан, ид гялалзаж буй тоглогчдыг дурьдаж болно.

Өнгөрсөн улирал М.Почеттино солилцоо хийлгүй, багийн бүрэлдэхүүнээ хадгалан лигийн өрсөлдөөнд оролцсон. Лигтээ 32 тоглолт хийхдээ 23 ялалт байгуулж, 2 тэнцээ, 13 хожигдолтойгоор 71 оноотой хүснэгтийн 4-р байранд бичигдсэн. Энэ зун Тоттенхэм Хотспур клуб хэд хэдэн солилцоо хийгээд байна. Эхлээд хаалгач М.Ворм болон Испани довтлогч Ф.Льоренте нартай гэрээгээ сунгалгүй үдэн явуулсан бол жигүүрийн шилдэг хамгаалагч К.Трипперийг Атлетико Мадрид руу 20 сая паундаар арилжсан. Клубын түүхэн дэх хамгийн том наймаа болон Т.Нбомбелег Францын Лион клубээс 55 сая паундаар эгнээндээ нэгтгээд байна. Залуу хагас хамгаалагч Т.Ндомбеле бараг л гараанд гарах байх. Тэр клубынхээ төлөө анхны тоглолтондоо Ювентус клубын эсрэг тоглолтонд Л.Моурагаар сэлгэгдэн талбайд гарсан. Одоо түүний хувьд дундын шугаманд хэнтэй гарах нь сонирхолтой байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Demjegch 2019-08-07 202.126.89.55

Oliogtoi toglogch avahgvi maa….hamgaalalt mash muu dundiin shugam .dovtolgoo sain .bolovch kein.son ho min 2 gemtchehbel ….nohood sain togolchoh dovtlogch baihgvi……sain hamgaalagch 2.3iig .nootsonii 2 sain dovtlogchtoi bolchuul tvrvvleh bolomj bndaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж