Хамгийн үнэтэй хамгаалагчид

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй хамгаалагчид

Хэдхэн хоногийн өмнө Английн Лейстер Сити клубын хамгаалагч Х.Магуайр 80 сая паунд буюу 87 сая еврогоор Манчестер Юнайтед клубтэй нэгдсэн. Энэ солилцоо явагдсанаар Англи төвийн хамгаалагч Х.Магуайр дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн хамгаалагч болж, өмнөх рекордыг эзэмшигч Ливерпүүл клубын Нидерланд хамгаалагч Виржил ван Дейкийн амжилтыг эвдсэн.

Одоо хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж байна. Р.Карлос, Ф.Каннавар нарын хуучны шилдгүүд ч ийм үнэд хүрч байгаагүй бөгөөд хөлбөмбөгийн “хүн-хар зах” ямар ихээр өөрчлөгдөж буйг харуулж байна.

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн 5 хамгаалагч:

  1. Х.Магуайр – 85 сая евро (Англи, Лейстер Ситигээс Манчестер Юнайтед руу)
  2. В.ван Дейк – 75 сая евро (Нидерланд, Саутхэмптоноос Ливерпүүл рүү)
  3. Л.Эрнандес – 70 сая евро (Франц, Атлетико Мадридаас Бавари Мюнхен руу)
  4. М.де Лигт – 67.5 сая евро (Нидерланд, Аяксаас Ювентус руу)
  5. А.Лапорте – 57 сая евро (Франц, Атлетико Бильбаогоос Манчестер Сити рүү)
  6. Б.Менди – 52 сая евро (Франц, Монакогоос Манчестер Ситир рүү)
  7. К.Уокер – 50 сая евро (Англи, Тоттенхэм Хотспураас Манчестер Сити рүү)
  8. А.Ван-Биссака – 50 сая (Англи, Кристал Паласаас Манчестер Юнайтед руу)
  9. Д.Луйс -50 сая (Бразил, Челсигээс ПСЖ рүү)
  10. Ж.Стоунс – 47.5 сая евро (Англи, Эвертоноос Манчестер Сити рүү)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж