Хойд Солонгос кибер халдлагаар 2 тэрбум ам.доллар хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос кибер халдлагаар 2 тэрбум ам.доллар хулгайлжээ

Хойд Солонгос кибер халдлагаар 2 тэрбум ам.доллар хулгайлжээ

Хойд Солонгос кибер халдлагын тусламжтайгаар банкууд болон криптовалютын биржүүдээс хоёр тэрбум орчим ам.доллар хулгайлсан тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд зориулан бэлтгэсэн хараат бус шинжээчдийн тайланд дурджээ. Тус улс нь дээрх мөнгийг цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зарцуулсан байдаг аж. Тайланд дурдсанаар, нийт 35 кибер халдлага үйлдсэн бөгөөд доод тал нь 17 улс халдлагын золиос болжээ.

Уг тайланг саяхан НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Умард Солонгосын эдийн засгийн хоригийг хариуцсан түр хороонд танилцуулсан байна. НҮБ-ын дэргэд суугаа Хойд Солонгосын байнгын төлөөлөгч дээрх тайланд тайлбар өгөх хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж