Киргизстан, Тажикстаны хил дээр орших Ленин /7134 м/ оргилд Монголын уулчид наймдугаар сарын 5-ны өдөр амжилттай авиралт хийсэн талаарх мэдээллийг багийнхан дамжуулав. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Онон болон эмэгтэй уулчин Д.Эрдэнэтогтох нар багтжээ.
Тэд өнгөрөгч долдугаар сард Памирын нурууны Коммунизма /7495 м/, Корженевской /7105 м/ оргилуудад авирахаар Монголоос хөдөлсөн байна. Гэвч Тажикстаны Засгийн газрын эзэмшлийн цорын ганц нисдэг тэрэг эвдэрч, бааз руу очих боломжгүй болсон учир дээрх авиралтуудыг цуцалж, Монголын баг Ленин оргилыг зорьж, амжилттай авиралт хийсэн байна.
Энэ удаагийн авиралтад багтсан уулчид “Снежны барс” хөтөлбөрт нэгдэж, Ленин оргилд амжилттай авирлаа. Энэхүү хөтөлбөр нь эртнээс эхлэлтэй бөгөөд Монголын уулчдын баг энэ жил хамрагджээ.
Зочин 2019-08-07 112.72.12.6
ЮУН ТЭНЭГ НЭРТЭЙ УУЛ ВЭ АНХНЫ НЭРЭЭР НЬ ЮУ ГЭДЭГ ЮМ БОЛОО
красная чума. 2019-08-07 122.201.21.114
гагцхүү нарыг хэвээр үлдээх октябрь гээл үзээд байсандаа энэ оросууд.ккк.уулын оргил бол юуч биш шүү дээ ккк красная чума гэж.
zochin 2019-08-07 103.57.93.78
Баяр хүргэе.Битгий л их сүржигнээрэй.