Хонконгчуудад галаар наадахгүй байхыг анхаарууллаа | News.MN

Хонконгчуудад галаар наадахгүй байхыг анхаарууллаа

Хонконгчуудад галаар наадахгүй байхыг анхаарууллаа

Хонконгчуудад галаар наадахгүй байхыг анхаарууллаа

Хятадын эрх баригчид Хонконгийн жагсагчдад хандан галаар наадахгүй байхыг анхааруулсан байна. Хонконгт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаал нэлээд өргөн хүрээг хамарч, жагсагчид томоохон хурдны замууд, нисэх буудлын үйл ажиллагааг доголдуулан, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.

Уг жагсаал цуглааны үеэр олон зуун хүн баривчлагдаж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа саатаж, ихээхэн алдагдал хүлээгээд байгаа ба Хонконгийн удирдагчид ч нөхцөл байдал хяналтаас гарсныг хүлээн зөвшөөрсөн юм.

Хонконгчууд анх эх газрын Хятадад “Хэрэгтэн шилжүүлэх тухай” хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн. Хэдийгээр уг хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулаад байгаа ч бүрмөсөн хүчингүй болгохыг засаг захиргаанаас шаардаж байгаа билээ.

Бээжин энэхүү эмх замбараагүй байдал энэ чигээрээ үргэлжилбэл цэрэг илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Хонконгтой хил залгаа хотод 12 мянган цагдаа олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг намжаах сургуулилалт хийж, сургуулилалтын бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд тараасан нь анхаарал татаж байна.

Энэхүү сургуулилалтыг удахгүй болох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдлыг харвал Хонконгод болж буй жагсаал цуглааныг дүрсэлсэн нь хонконгчуудад анхааруулга өгч байгаа гэж ойлгогдохоор байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-07 202.179.31.98

хятад Хонг Гонг д цэрэг оруулбал хэдэн мянган хүн алагдаж 1989 оны үйл явдал давтагдана Манайх ч гэсэн энэ байдлаараа байвал ХОНГ ГОНГ шиг болно шүү Одооноос энэ хуцаа нарыг гаргаж цэвэрлэж байхгүй бол хятадууд дийлдэхгүй Олон талаар л Монголыг эзлэхийг зорж байна

Avatar

Америкийн далбаа 2019-08-07 202.179.26.5

-Тиан Ан Мэнь-ий бослогыг цэргийн хүчээр дарахын тулд босогчдын дунд олон тооны намын зүтгэлтнүүд Америкийн -далбаатай орж, нөхцөл байдлыг улам дэвэргэсэн
-МАН-ы хуучин байрыг шатаах ажил уг намын нөхөд, оройлон оролцсон нь хуучин аюултай баримт материалыг санаатай устгах, байраа шинэчлэхэд улсын төсвөөс мөнгө гаргуулах гэх мэт олон зорилготой байсан.
– Хонконгийн босогчдын дунд сүүлийн үед Америкийн далбаа барьсан этгээдүүд мэр сэр харагдах болсон нь ХКН-ын томилгооны хүмүүс байх боломжтой

Avatar

Зочин 2019-08-07 66.181.186.166

tsagdaa bish tserguud bgaa

Avatar

зочин 2019-08-07 202.9.43.83

Хятад цэрэг оруулж хяд л*** үйлдвэл , эсэргүүцлийн жагсаал нь барууны дэмжлэгтэй тусгаар тогтнолын төлөө тэмцэл болж өөрчлөгдөж магадгүй …Бээжин үүнийг сайн ойлгож байгаа ….

Avatar

Зочин 2019-08-07 180.149.112.27

Хятад цэрэг оруулаад баахан хүн а**а биз. Эсэргүүцлээ илэрхийлсэний төлөө баахан хүн алаад байвал ж****а сөнөнө.

Avatar

монгол 2019-08-07 64.119.27.213

Энэ улсууд ч яахав нэгдэж чадаж бна.Манайх ингэж чадах уу. Хэдэн хүүхнүүд нь хятадуудтай гэр бүл болоод э****з хүүхдүүдээр дүүрлээ. Удахгүй хятадын нэг муж болоход ойрхон бна

Avatar

ааа 2019-08-07 62.232.167.210

Хэцүү л юм болох нь дээ. Нээрээ л хонгконгчууд галаар ингээд удаан наадаад байж болохгүй байх. Энэ бол зөвхөн Хятадын дотоодын асуудал биш ба Их Британий нөлөө асар их хэвээр байдаг Хонгконгт Хятадын эх газраас цэрэг оруулбал эвгүй л юм болох байх. Миний бодлоор АНУ л цаагуур нь юм хутгаж Хятадын хүчийг сулруулах гэж хор найруулсан ажиллагаа явуулж буй болов уу.

Avatar

Зочин 2019-08-07 43.242.242.59

Хятад хятадаа нухах нь монголчууд бидэнд ямар ч хамаагүй. Ер нь бол бид БНХАУ-ын засгийн газрын бодлогыг дэмжих нь ашигтай. Монгол үндэстэнтэй холбоотой буруу шийдвэр гаргавал бид Засгийн газрыг нь эрс шүүмжилж дургүйцлээ илэрхийлж болно.

Avatar

зочин 2019-08-07 66.181.182.64

засс, угаасаа энэ янзаараа удахгүй Хонгконгийн араас орно. х***а нар монголын төрийг удирдаж байгаа юм чинь.

Avatar

зочин 2019-08-07 182.160.39.121

ТА НАР ТОМ ДУУГАРАХ ЯАХ ВЭ, УЛААНБААТАР УСАНД ЖИВЖ БАЙХАД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АВИЛГАЧ НАРЫГ ӨМӨӨРСӨН ХЭВЭЭРЭЭ БАЙНА, ЭНЭ ТАНАЙ АРДЧИЛАЛ ЧИНЬ УУ, ЯМАР НЭГЭН ТАЙЛБАРГҮЙГЭЭР БИД АРДЧИЛСАН ГЭГДДЭГ ОРОН МӨН БИЗ ДЭЭ

Avatar

irgen 2019-08-07 202.21.98.138

хятадын тусгай албаныхан зохион байгуулж байгаа гэсэн бхов. үүнийг далимдуулж цэрэг оруулж нэг мөр асуудлыг дарж авах гэж байгаа нь үнэн

Avatar

хэхэ 2019-08-07 66.181.188.242

МАГАДГҮЙ Л ЮМ ХОНКОНГИЙГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ НЬ ДЭЭ. АРДЧИЛАЛ ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛОХЫГ МАНАЙ ҮХЭРНҮҮД ДААНЧ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА

Avatar

зочин 2019-08-07 182.160.39.121

эхлээд үер ус, жорлон, утаасаанаа гарчихаад мөөр

Avatar

zochin 2019-08-07 202.126.89.79

hezee ch ih erh choloo gej baihgyi. Hong Kongiin gemt byleglelyydiin zohion baiguulsan arga hemjee China n huulitai tortei uchir dor n zohitsuulah bolno.eh gazriin gemt heregtengyyd tend l ochij horogdoj baigaa .gishgeh gazargyi bolgoh huuliig batlah l gol asuudal ium ene n erh choloond haldah yil yavts bish bilee

Avatar

zochin 2019-08-07 203.91.117.8

Hong Kong tusgaar togtnoloo olj avah heregtei.Ter hujaagaas hol baisan n deer.

Avatar

ХЭХЭ 2019-08-07 66.181.188.242

ХЯТАДЫН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ

Avatar

иргзн 2019-08-07 202.179.27.248

ингээд нэг Улс хоёр Систем хоорондоо таарахгүй Үзэл бодлын зөрчилдөөн байнга гарах учраас иймэрхүү Тэмцэл жагсаал Бослого тасрахгүй байх өө Хятадууд цэрэг оруулж хүчээр дарлаа гэхэд Үзэл бодол доо Итгэл үнэмшилтэй болчихсон Иргэд чинь тийм амархан Бууж өгөхгүй л бол уу

Avatar

ХЭХЭ 2019-08-07 66.181.188.242

ХЯТАДУУД ЦЭРГЭЭ ОРУУЛЛАА ГЭЭД ЯМАР ТУСЫГ ОЛОХ ВЭ ДЭЭ ХЭДЭН МЯНГАН ХҮНИЙ АМИЙГ ХОРООНО БИЗ ИНГЭЛЭЭ ГЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ АЯГҮЙ БОЛ ХЯТАД ӨӨРӨӨ СӨНӨЖ ҮГҮЙ БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж