Энэ долоо хоногийн эхээр зам тээврийн ноцтой осол гарч, 10 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Тэдний дотор тавхан сартай хүүхэд байжээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт осол гарч, гурван хүн газар дээрээ нас барсан байна. Мөн Төв аймгийн нутагт “Toyota prius” маркийн автомашин “Toyota acsio” маркийн машинтай мөргөлдөж, гурван том хүн, таван сартай нэг хүүхэд амь насаа алджээ.
“Нийт гарч буй зам тээврийн ослын ихэнх нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой. Уг ослын шалтгааныг одоогоор бид шалгаж байна” хэмээн Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат мэдээллээ. Тиймээс ялангуяа хөдөө орон нутгийн замд оролцож буй тээврийн жолоочид сахилга баттай байж, хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн хэлтсээс анхааруулж байна.
Холбоотой мэдээ