Сенат ажилгүйчүүддээ тэтгэмж олгох хууль баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Сенат ажилгүйчүүддээ тэтгэмж олгох хууль баталлаа

АНУ-ын Сенат олон сая ажилгүй иргэддээ ажилгүйдлийн тэтгэмж үргэлжлүүлэн олгох тухай хууль батлах гэж байгаатай холбоотойгоор мужуудын ажил эрхлэлтийн агентлагууд бэлтгэл ажлуудаа хийгээд байсан юм. Олон сар ширүүн маргалдсаны дараа АНУ-ын Сенат уг хуулийг 59-39 гэсэн саналын харьцаатайгаар лхагва гаригт баталлаа. Өнөөдөр, пүрэв гаригт Конгрессийн төлөөлөгчдийн танхимаар уг хууль батлагдсаны дараа Обама гарын үсэг зуран аль болох хурдан хүчин төгөлдөр болгох болно гэж амалсан.

“Хөл, дээрээ зогсож, гэр бүлээ тэжээхийн тулд өдөржин шөнөжин ажиллаж байгаа америкчуудад намуудын хоорондын тоглолт саад болох ёсгүй” хэмээн Обама ярьсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд саад хийж байсан “хоёр намын цөөн тооны гишүүдийг”  шүүмжилсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр зургаагаас дээш сар ажилгүй байсан 2.5 сая америкчууд тэтгэлэг хүртэх болно. Хамгийн өөдрөг тооцоогоор ирэх долоо хоногийн эхэн гэхэд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан ч намуудын хоорондын үзэл бодлын зөрчлөөс болоод гацаанд ороод байсан зарим мужын иргэд гар дээрээ тэтгэлэг авах боломжтой болно.

Конгресс энэ асуудлаар хэлэлцэж байх үед мужаасаа 26 долоо хоногийн ажилгүйдлийн тэтгэмж аваад хэрэглээд дуусчихсан таван сая орчим иргэнд  ажилгүй долоо хоног тутамд нь 309 ам.доллараар бодсон ажилгүйдлийн тэтгэмж олгохоор мужуудын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн агентлагууд бэлтгэл хийж байсан юм. АНУ-ын Холбооноос санхүүжүүлдэг хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэд 73 хүртэл долоо хоногийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Гэвч тэтгэмж авах боломжтой иргэдийн бараг тал хувь нь тэтгэмжийн санхүүжилт зургадугаар сарын 2-нд зогссоноос хойш өргөдлөө өгсөн байжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж