Хандлага, сэтгэлгээний өөрчлөлтийн талаарх сургалт болно

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хандлага, сэтгэлгээний өөрчлөлтийн талаарх сургалт болно

Хандлага, сэтгэлгээний өөрчлөлтийн талаарх сургалт болно

Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ… Төрийн албаны мерит буюу чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна” гэж тусгагдсан байгаа билээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т  зааснаар “Чадахуйн зарчим буюу мерит гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан. Тэгвэл энэхүү мерит зарчмыг хэрэгжилтийг хангах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарах журам хэрэгжиж байна.

Тиймээс Төрийн албаны зөвлөлийн дарга тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад хэрэгжиж буй “Мерит” төслийнхөнтэй зөвлөлдөх уулзалтыг хийж үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мэрит төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.  Уг төсөл нь төрийн байгууллагууд болон орон нутгийн иргэдээс бүрдсэн бүлгүүдийн чадавхыг үр дүнтэй удирдах, хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн сэргээж, тогтвортой өсөлтийг бий болгоход 2016-2023 он хүртэл хэрэгжих юм.

Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн цагаас хойш, Дорнод, Дундговь, Сүхбаатар зэрэг аймаг болон УУХҮЯ, БОАЖЯ, Ашигт малтмалын газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж “Үр дүнд суурилсан төлөвлөлтийг хэрхэн хийх вэ”, “Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд ур чадварт шинжилгээ хийж, тасралтгүй суралцагч байгууллага болох нь” зэрэг сэдвийн дор багц сургалтуудыг хөдөө орон нутагт болон төрийн байгууллагуудад зохион байгуулжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга болон албаны хүмүүстэй хийсэн өнөөдрийн уулзалтаар Мерит төсөлтэй хамтран зохион байгуулах “Leadership symposium”-ийн хүрээнд, төрийн албан хаагчдыг хамруулан хийх сургалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар тогтлоо.

Энэхүү сургалт нь “Өөрчлөлтийг хэрхэн удирдах вэ”, “Хандлага сэтгэлгээний өөрчлөлтийг хэрхэн хийх вэ”, “Хямралын үед өөрчлөлтийг зохион байгуулах” сэдвийн дор зохион байгуулагдах юм байна.

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж