&#34Дэмжсэн бөх түрүүлээд сайхан байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

&#34Дэмжсэн бөх түрүүлээд сайхан байна&#34

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр өндөрлөж байна.

Үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221, нийт 512 бөх бүртгүүлэн уран мэхийг уралдуулан, хүчийг сорин барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ. Харин түрүү бөхийн маань үнэнч фэн С.Эрдэнэбаяр долдугаар сарын 9-ний өдөр Зүүн хүрээ Дашчойлон хийдэд хийморийн сан тавьжээ.

Тэрээр (С.Эрдэнэ) "Дэмжсэн бөх түрүүлэх их сайхан мэдрэмж төрүүлж байна сайхан наадлаа" хэмээн нүүр номын хуудсаар дамжуулан хэллээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж