НОСК: Хувийн мэдээллээ алдаатай бөглөсөн иргэд олон байна

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

НОСК: Хувийн мэдээллээ алдаатай бөглөсөн иргэд олон байна

НОСК: Хувийн мэдээллээ алдаатай бөглөсөн иргэд олон байна

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл наймдугаар сарын 4-нд дууссан. Цахим бүртгэлд нийт 35058 иргэн мэдээллээ амжилттай бүртгүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Одоо нийслэлийн Орон сууцны корпорацийн мэргэжилтнүүд иргэдийн хувийн мэдээлэлтэй танилцаж эрэмбэлэх ажил хийж байна. Хувийн мэдээллээ алдаатай бөглөсөн хүмүүсийн тоон мэдээллийг хараахан гаргаагүй байна гэдгийг хэллээ. Иргэдийн хувьд хувийн мэдээллээ бүртгүүлэхдээ олон алдаа гаргасан тухай тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэм хэлж байсан.

Тэрбээр “Жишээлбэл, ам бүлийн тоо гэхэд 45 гэж бичсэн, нийгмийн даатгал хугацаа гэхээр анх төлж эхэлсэн он, сараа тавьсан байна. Зарим иргэдийн төрсөн он, сар, өдөр нь регистерийн дугаартай нь таарахгүй байна. Бидний зүгээс хүсэлт ирүүлсэн бүх хүний мэдээллийг үзэх шаардлагатай байна. Иргэдийн зарим нь орон сууцанд амьдардаг гэх хаягтай ч хүмүүс байх жишээтэй. Чамгүй хугацаа шаардагдах учраас иргэдийн зүгээс хүлээцтэй хандахыг хүсье” гэсэн.

Энэ ажлын дараагаар нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Орон сууц хуваарилах тусгай комисс” иргэдийн хүсэлттэй танилцаж, эрэмбэлнэ. Сонгон шалгаруулалтад шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх юм. Үүний дараа шаардлага хангасан иргэнд “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулж байранд нь оруулах юм.

Цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна.  Үүнээс:

  1. Залуу гэр бүл гэсэн ангилалд 4,443 иргэн
  2. Төрийн албан хаагч гэсэн ангилалд 6,542 иргэн
  3. Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд 9,549 иргэн
  4. 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд 960 иргэн
  5. Өрх толгойлсон эцэг/эх гэсэн ангилалд 3,148 иргэн
  6.  Ахмад настан гэсэн ангилалд 7,166 иргэн
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд 3,134 иргэн
  8. Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж