Хатагтай нар эрчүүдээс юу нуудаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Хатагтай нар эрчүүдээс юу нуудаг вэ?

Эрчүүдэд зориулав.
Хэрэв бүсгүй хүн танд бохь өгвөл тэр дараа нь таныг үнсэнэ гэсэн үг. Энэ бол доромжлол биш. Зүгээр л бохийг нь ав.
Та эмэгтэй хүний хөхийг санамсаргүй харсан бол түүнийг хэтэрхий ил задгай хувцаслаж гэж буруутгах хэрэггүй.  Тэд маш онцгой тохиолдолд ингэж хувцасладаг.  Магадгүй тэр онцгой тохиолдол нь та биш ч байж болно.
Ямар нэгэн зүйл буруугаар эргэхэд хэлсэнгүй гэж түүнийг буруутгахаа түр хүлээ. Одоо хэлье.
Бид өөрсдийгөө хөөрхөн гэж хэлүүлэх дуртай. Огт санамсаргүй байхад хэлвэл бүр ч гайхалтай.  
Хоолонд урихдаа өөрийгөө хоолонд муу гэж хэзээ ч битгий хэлж бай. Бид  найз бүсгүйчүүдтэйгээ хамт хоолонд ордоггүйн шалтгаан тэр.
Эмэгтэй хүн сайхан байсан цагаа эргэн дурсах цаг ирвэл түүнийг  түр хугацаагаар ганцааранг нь үлдээ.
Эмэгтэй хүний хамгийн том айдас бол үйл хөдлөл болгоноороо ээжийгээ дуурайх вий гэдэг.  Ямар ч тохиодолд үүнийг сануулах нь ухаангүй хэрэг.
Бид хааяа хурхирдаг гэдгээ мэднэ. Гэвч үүнийг дахин дахин сануулаад хэрэггүй.
Заримдаа бид өөрсдийг чинь үдэшлэг, төрсөн өдөр, чухал өдөрт урьдаг нь  чамайг зөвхөн минийх гэдгийг  бусдад харуулах гэсэндээ тэр. Санаж яв.
Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь даая гэхэд “Хэрэггүй, баярлалаа”  гэвэл дахин нэг удаа шаард. Үргэлж шаардаж бай.
Бүсгүйтэйгээ кинонд явж, дараа нь оройн хоол ид.  Гэхдээ яарах хэрэггүй.  Амттан идэх цаг бас бий.
Бидний сонирхлыг татахыг  хүсч байвал  машинаар ирж авч бай.
Эцэст нь бид өөрийг чинь  эр хүн шиг л байгаасай гэж хүсдэг. Тэгээд л тэр.
Бэлтгэсэн Н. Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж