Амиа алдсан цагдаагийн гэр бүлд 100 сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Амиа алдсан цагдаагийн гэр бүлд 100 сая төгрөг олгоно

Амиа алдсан цагдаагийн гэр бүлд 100 сая төгрөг олгоно

Усанд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт 100 сая төгрөг олгохоор боллоо. Засгийн газраас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдүүдэд орон сууц авахад нь зориулж ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа юм. Талийгаач 2019 оны долдугаар сарын 2-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан билээ.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж