Буриад суранд 160 харваач оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Буриад суранд 160 харваач оролцлоо

Буриад сурын харвааны төрөлд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 160 харваач цэц мэргэнээ сорьжээ. Ховд, Баян Өлгий, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод зэрэг хот хөдөөгийн харваачид оролцсон. Эрэгтэй 120, эмэгтэй 42 харваач оролцсон байна. Ингээд эрэгтэйчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын харваач О.Сүхбаатар тэргүүлсэн. Харин удаах байруудад Хэнтий аймгийн Дадал сумын харваач Н.Өлзийхутаг, Алдар спорт хорооны харваач Б.Батбаатар нар орсон байна.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд:

1.Хөвсгөл аймгийн уугуул, Сүхбаатар дүүргийн тамирчин Ж.Нямдаваа

2.Шинэ налайх багийн харваач Ч.Гандаваа

3.Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Б.Сугир нар тус тус тэргүүлсэн юм.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж